Сүхбаатар дүүрэгт 280 ээж “Алдарт эх” одон хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМӨнөөдөр тохиож буй эх үрсийн баярын өдрийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн олон хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн алдарт эхчүүдэд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ “Алдарт эх” одонг нь гардуулж баяр хүргэв.
Энэ удаад “Алдарт эх” одонг авсан хамгийн ахмад ээж нь 16 дугаар хорооны иргэн, 75 настай Б.Цэрэннадмид байсан бол хамгийн залуу ээж тус дүүргийн 15 дугаар хорооны иргэн 26 настай Ц.Номин байлаа. Сүхбаатар дүүргийн хэмжээнд “Алдарт эх” oдонгоор нийт 280 ээж энгэрээ мялаалгасан юм.
Д.Өлзий