Дундговийн нийт нутаг бороотой байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-03 12:44:31

Өнөө өглөө эхэлсэн хур тунадас одоогийн байдлаар Дундговь аймгийн нийт нутгийг хамран орж байна. Аймгийн УЦУОШ- ний газрын “Мандал бороо- 1” экспидиц Хулд, Өлзийт сумын нутагт үүлэнд зориудаар нөлөөлөн хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Хур тунадас өнөө өглөө 6 цагт эхэлсэн. 9 цагийн байдлаар Цагаандэлгэр сумаас бусад сумын нутаг хур тунадастай. Хамгийн багадаа Сайхан- Овоо, Говь- Угтаал, Адаацаг, Дэлгэрцогт сумын нутгаар 0.2 мм, хамгийн ихдээ ихэнх сумын нутгаар 0.4- 3.0 мм хур тунадас орсныг УЦУОШ- ний газраас мэдээллээ.

Өглөөгүүр ихэнх сумын нутгаар 7- 12 м. сек салхитай байсан бол одоо салхи тогтуун, хур тунадас нийт нутгийг хамран орж байна.

Хур тунадасны өнөөдрийн мэдээ орой 21 цагт гарах юм байна.

T. Отгонтуяа

 

 

Холбоотой мэдээ