Ирэх даваа гарагт ТҮЦ-үүд ажиллахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэгүүд эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан үйлчилгээг бүрэн үзүүлж чаддаггүй тул даваа гарагаас нээн ажиллуулах боломжгүйг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун мэдэгдлээ.
Өнөөдөр УОК-ын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр мэдээлснээр, Улаанбаатар хотод
1000 гаруй ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг ч халуун, хүйтэн ус, бие засах газар, хог
хаягдлын асуудлыг шийдээгүй өдий хүрчээ.
Энэ нь Монгол
Улсын хүнсний болон хүнсний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн бөгөөд коронавируст
цар тахлын үед халдвар тархаах нэн эрсдэлтэй нөхцөл бүрдүүлнэ гэж үзсэн байна. Мөн ТҮЦ-үүд картаар бус бэлэн мөнгөөр үйлчилгээ үзүүлэх эрсдэлтэй гэж тооцжээ.