Дугуйн уралдааны насны ангилалд өөрчлөлт оруулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дугуйн спортын тамирчдын 2021 онд зохиогдох тэмцээнүүдийн тамирчдын насны ангиллыг Монголын дугуйн холбоо /МДХ/-ны дасгалжуулагч, тамирчид, мэргэжилтнүүдийн санал хүсэлтээр өнгөрсөн 7 хоногт өөрчилжээ.
Үндсэн ангилал буюу Элит, Залуучууд, Өсвөр үеийн насны ангиллууд нь олон улсын дүрэм журмын дагуу явагддаг тул өөрчлөлт оруулах боломжгүй аж.
Мастер ангилал нь олон
улсын журмаараа 35 наснаас эхэлж 5 насны шатлалаар явагддаг бөгөөд МДХ
өөрийн орны тамирчдын тоо нөхцөлд тааруулан 1992 оноос 10 насны шатлалаар
зохион байгуулж иржээ. Иймээс ирсэн саналуудыг мастер
ангиллын тамирчдад жич танилцуулах юм байна.
Сонирхогчдын дугуй болон энэ насны ангиллын тэмцээнүүд 2010 оноос эхлэн зохиогдож сүүлийн 2-3 жил эрчимтэй хөгжиж, тамирчдын тоо ч эрс өсөж байна. Энэ ангиллыг дотоодынхоо нөхцөл, дугуйчдад тохируулан ангилах боломжтой тул дор дурдсан байдлаар насны ангиллыг өөрчлөөд байгаа аж.
Харин энэ 7 хоногт МДХ-ны Зөвлөлүүдийн хурлаар тус өөрчлөлтийг танилцуулан батлах юм байна.