Жижиг дунд үйлдвэр, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх санамж бичиг байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-15 16:30:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Бүгд найрамдах Солонгос Улсын Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн сайд Парк Ёон Сунтай  өнөөдөр уулзаж, ЖДҮ, гарааны бизнес, хоршооллыг хөгжүүлэх чиглэлд  хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.


Санамж бичигт гарын үсэг зурснаар цаашид жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хоршооллын үйлчилгээг дэмжих зорилгоор мэргэжилтэн солилцох, хоёр орны энэ чиглэлийн аж ахуйн нэгж болон институт хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэж байгаа юм.


ХХААХҮЯ, ЖДҮГ нь Солонгосын Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн яамтай хамтран салбар дундын зохицуулалтыг хангаж, төрийн, төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж, хоёр орны жижиг, дунд үйлдвэрүүд, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд түлхүү анхаарахаа уулзалтын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан онцлов.


Уулзалтад ХХААХҮЯ-ны  Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа,  Гадаад хамтын ажиллагааны дарга Б.Ганзориг, ГХЯ-ны Ази номхон далайн орнуудын газрын орнуудын нэгдүгээр нарийн бичгийн дарга Б.Жамсран, Солонгосын талаас  Жижиг, дунд үйлдвэр болон гарааны бизнесийн сайд Парк Ёон Сун болон холбогдох албаныхан оролцлоо.

 

Холбоотой мэдээ