Булган аймагт аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурчээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-01-19 18:26:24

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн аж үйлдвэрийн газрууд өнгөрсөн онд 6,5 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 8,4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний борлуулалт хийжээ.

Энэ нь өмнөх оныхтой харьцуулахад үйлдвэрлэлт 13.7, борлуулалт 8.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн хэмжээ буурсан шалтгааныг томоохон үйлдвэрлэл явуулдаг гурилын үйлдвэрүүд, нүүрсний уурхайн үйл ажиллагаа зогссонтой холбоотой байна гэж аймгийн Статистикийн хэлтэс дүгнэжээ.

            Улаанбуудайн нэгдүгээр зэргийн гурил, багсармал тэжээл, хивэг, хэвийн боов үйлдвэрлэл өмнөх жилийнхээс 40,0-70,0 хувиар буурсан байна.

Холбоотой мэдээ