12 дугаар ангийн сурагчдад танхимаар давтлага өгнө

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2021-01-21 15:37:16

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд энэ жил 693 сурагч 12 дугаар анги төгсөнө. Төгсөгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх зорилгоор энэ сарын 25-наас эхлэн танхимаар давтлага өгөхөөр боллоо.

12 жилийн сургалттай есөн сургууль тодорхой дэглэм, хуваарийн дагуу сурагчдад давтлага өгөх юм.

Аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас төгсөх ангийн сурагчдад танхимаар давтлага өгөх асуудлаар нийт 1400 гаруй багш, сурагч, эцэг эхийн дунд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцсон багш нарын 74,3 хувь нь давтлага явуулах боломжтой гэж үзсэн бол сурагчдын 92,3 хувь нь давтлага авах хүсэлтэй байгаагаа харин эцэг эхчүүдийн 62,5 хувь нь хүүхдүүдээ давтлагад хамруулахаа уламжилжээ. 

Холбоотой мэдээ