Жижиг дунд үйлдвэрийн газарт техникийн тусламж олгох боломтойгоо илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-08 13:16:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Францын аж ахуйн нэгжид санхүүгийн дэмжлэг үзүүлдэг “BpiFrance” санхүүгийн байгууллагын хүсэлтээр Жижиг, дунд үйлдвэрийн газар Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-тай хамтран энэ сарын 05-ны өдөр онлайн уулзалт зохион байгууллаа.


Уулзалтаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан тус газраас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлынхаа талаар болон цаашид төлөвлөж буй бодлогын өөрчлөлтийн талаар танилцуулж, уулзалтад оролцсон BpiFrance, ЭЗХАХБ-ын төлөөлөгч болон БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны худалдааны атташе нартай харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.


Мөн “BpiFrance”-ын Олон улсын экспертизийн ажиллагааны газрын дарга Винсент Бетта Монголын Жижиг, дунд үйлдвэрийн газарт бодлогын зөвлөмж гаргах, техникийн туслалцаа олгох боломжтойгоо илэрхийлж дараагийн уулзалтаар энэ талаар дэлгэрэнгүй танилцуулга хийхээр тохиролцов.

Холбоотой мэдээ