Шүтлэгт уул овоодын чиглэлд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-02-17 18:14:59

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тахилга, шүтлэгт Алтан Овоо, Шилийн богд, Дархан хаан, Зотол хаан зэрэг уул овоодын чиглэлд зорчих автомашины хөдөлгөөнийг хязгаарласан хугацааг сунгажээ. Уг хязгаарлалт 03 дугаар сарын 01 хүртэл үргэлжлэх тухай аймгийн Засаг даргын захирамж гарсан байна.

Иймд дээрх чиглэлд зорчихгүй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхаарууллаа. Зорчсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.13.2 дугаар заалтын дагуу хувь хүнийг 500 мянган төгрөгөөр торгох эсвэл 7-30 хоног баривчлах арга хэмжээг авах аж.

 

Холбоотой мэдээ