Навальныйд оноосон хорих ялыг хэвээр үлдээж, торгууль ногдуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА. /Коммерсант/. Бямба гарагт Алексей Навальныйг хоёр шүүх хуралд
оролцжээ.
Симоновскийн шүүхийн
Алексей Навальныйд “Ив Роше”-гийн хэргээр оноосон тэнсэн
харгалзах ялыг биеэр эдлэх ялаар солих тухай шийдвэрийг Москва хотын шүүх хэвээр үлдээж, 2014-2015 онуудад гэрийн
хорионд байсан хугацааг нь харгалзан үзэж ялыг нь 45 хоногоор багасгажээ. Түүнийг
ойрын хугацаанд цагдан хорих байр руу явуулж магадгүй байна.
Мөн энэ өдөр Бабушкин дүүргийн шүүх Аугаа эх орны дайны ахмад дайчин, 94 настай Игнат Артеменког гүтгэсэн хэмээн А.Навальныйг буруутгаж, түүнд 850 мянган рублийн торгууль ногдуулжээ.
Игнат Артеменкогийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн үг хэлсэн бичлэгт тайлбар хийснийх нь улмаас А.Навальныйд бусдын нэр төрд халдсан, бусдыг гүтгэн доромжилсон тухай хэрэг үүсгэжээ. А.Навальный өвчтэй байсан тул наймдугаар сарын сүүлчээр энэ хэргийг түдгэлзүүлжээ. Нэгдүгээр сарын дундуур А.Навальныйг эх орондоо эргэн ирэхэд нь түүнийг баривчилж, үүний дараа хэргийг сэргээсэн байна. Энэ хэрэгт буруутай гэдгээ А.Навальный хүлээн зөвшөөрөөгүй байна.