БНСВУ-аас Монгол Улсад суух Элчин сайд үүрэгт ажилдаа орлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2021-02-26 08:19:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНСВУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зоан Хань Дамыг өнөөдөр хүлээн авч уулзав.


Уулзалтын үеэр Элчин сайд Зоан Хань Дам Итгэмжлэх жуух бичгийн хувийг дэд сайд Б.Мөнхжинд гардуулж, үүрэгт ажилдаа орлоо.


Дэд сайд Б.Мөнхжин Монгол Улс Зүүн Өмнөд Ази дахь гол түнш орнуудын нэг БНСВУ-тай хөгжүүлж буй харилцаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг онцолж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулж, худалдаа, хөрөнгө оруулалт болон бусад бүхий л салбарт өргөжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв.

Холбоотой мэдээ