С.Амарсайхан: Хувийн хэвшлийн байгууллагууд дархлаажуулалтын ажилд оролцохдоо ашиг хонжоо харахгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-03-05 15:09:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд коронавирусний вакциныг үйлдвэрийн үнээр оруулж ирэхэд шаардагдах зохицуулалтуудыг хийж эхэлжээ. 

Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан өнөөдөр мэдээлэхдээ, “УОК-оос хувийн хэвшлийнхэнтэй уулзаж байгаа. Уулзалтуудын үр дүн эхнээсээ гарч байна. Монгол Улсын Засгийн газар иргэдээ үнэ төлбөргүй дархлаажуулна. Хувийн аж ахуйн нэгжүүд ч энэ ажилд оролцохдоо ямар нэгэн ашиг хонжоо харахгүй гэдгээ хэлсэн. Тиймээс аж ахуйн нэгжүүд вакцин оруулж ирэн, дархлаажуулалтын ажилд оролцох саналыг нь дэмжиж байна. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд коронавирусний вакциныг үйлдвэрийнх нь үнээр оруулж ирэхэд бичиг баримтаас эхлээд саад бэрхшээл байхгүй” гэв.

Холбоотой мэдээ