Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 11.9 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-03-09 16:17:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 5 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 10,854,387,713.05 төгрөгийн арилжаа хийв. Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар: нийт 68 компанийн 11.9 сая хувьцааг 5,748,378,755.65 төгрөгөөр арилжив.


"ЛэндМН ББСБ" ХК өнгөрсөн 7 хоногт олон нийтээс 319,737 ширхэг хувьцаа худалдан авсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 24-нөөс 2021 оны 3 дугаар сарын 5-ныг хүртлэх хугацаанд нийт 33.8 сая ширхэг энгийн хувьцааг худалдан аваад байна



Багцын арилжаагаар: өнгөрсөн 7 хоногт 556,004 ширхэг компанийн багцыг нийт 5,004,036,000 төгрөгөөр арилжжээ. 3 дугаар сарын 1-5-нд Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 420 ширхэг компанийн бондыг нийт 42 сая төгрөгөөр арилжсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 382,562 нэгж эрхийг нийт  59,972,957.40 төгрөгөөр арилжив. 3 дугаар сарын 5-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 3,561,728,189,097 төгрөг болсон бол  ТОП-20 индекс 33,152.99 нэгж болж өмнөх 7 хоногоос 1,64 хувиар өссөн үзүүлэлттэй байна.


Холбоотой мэдээ