Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 166 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-03-12 21:16:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд өнөөдөр орой газардлаа.


Тус онгоцоор 166 иргэн эх орондоо ирэв. Тэдний 112 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 34 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 11 нь эрүүл мэндийн шалтгаантай, 5 нь өндөр настан, 4 нь жирэмсэн иргэн байгаа юм.



Иргэдийг "Тайж", "Мөнххустай", "Мичид-2", "Корпорейт" зочид буудалд тусгаарлах аж.

Холбоотой мэдээ