Улсын хэмжээнд 540.4 мянган мал хорогджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Том малын зүй бус хорогдол энэ оны эхний хоёр сард улсын хэмжээнд 540.4 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 366.4 (3,1 дахин их) мянгаар нэмэгджээ.
Харин хоёрдугаар
сард 243.9 мянган толгой мал хорогдсон нь эхний хоёр сард хорогдсон малын 45,1 хувийг эзэлж байна.
Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь ангилвал ямаа 298.6 мянга, хонь 159.6
мянга, үхэр 52.9 мянга, адуу 26.0 мянга, тэмээ 3.3 мянган толгой хорогджээ. Нийт хорогдсон малын 55,3 хувийг ямаа, 29,5 хувийг хонь эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Улсын хэмжээнд 2020 оны эцэст тоологдсон 29.7 сая эх малын 122.6 мянга (0,4 хувь) нь 2021 оны эхний хоёр сард хорогдлоо. Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймагт хээлтэгч мал 7.1-75.2 мянган толгойгоор хорогдсон нь нийт хорогдсон хээлтэгчийн 79,8 хувийг эзэлж байгаа аж.
Харин хээлтүүлэгч малын хорогдол
7.7 мянга болж, ухна 4.7 мянга, хуц 2.0 мянга, бух 0.7 мянга, азарга 0.3 мянга,
ат 10 толгойгоор хорогджээ.