Хоёр зуун сая төгрөгийн зураг төсвийн ажил гүйцэтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2021-03-16 12:09:48

Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Энэ онд Говьсүмбэр аймагт хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын зураг, төсвийн задаргааг аймгийн Засаг даргын захирамжаар баталжээ.

Энэ жил тус аймагт нийт 200 сая төгрөгийн зураг төсвийн ажлыг гүйцэтгэхээр төсөвлөжээ. Үүнд Сүмбэр сумын хоёрдугаар сургуулийн хоёрдугаар байрыг дотуур байрны зориулалтаар засварлах, мал эмнэлгийн газрын конторын барилга,  Шивээговь сумын төв магситрал шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын зураг төсөв, бохир усны өргөх станцын барилгын өөрчлөлтийн зураг, халуун усны барилгын зураг зэрэг нийт 11 төсөл арга хэмжээний ажлын зургийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэхээр тусгасан байна.

Холбоотой мэдээ