“Корэйн Эйр” компани БНСУ руу нэмэлт нислэг үйлдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-03-17 13:49:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй иргэдийн тоог харгалзан Сөүл-УБ чиглэлд “Корэйн Эйр” компаниар энэ сарын 30-нд нэмэлт нислэг үйлдүүлэхээр шийдвэрлэв


Энэ нислэгээр 150 орчим зорчигч тээвэрлэх боломжтой. Иргэдийн бүртгэлийг Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ, УОК-ын Шуурхай штаб, Гадаад харилцааны яам хийхгүй аж.


Нислэгт хамрагдах хүсэлтэй иргэд өнөөдрөөс эхлэн “Корэйн Эйр” компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын 317100, эсвэл Солонгос дахь 02-2188-4677 дугаарын утас болон email : imy@verygoodtour.com цахим шуудангаар мэдээлэл авах, тийз захиалах боломжтойг УОК-ын Шуурхай штаб мэдээллээ.


Монгол Улс гуравдугаар сарын 15-ны байдлаар хилийн чанадад 136 удаагийн нислэг үйлдэн 24 мянга орчим, авто замаар 7000 орчим гээд нийт 31 мянга гаруй иргэнээ татан аваад байгаа юм. 



 

Холбоотой мэдээ