11 аймагт халдварын 174 тохиолдол бүртгэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт орон нутагт “COVID-19” халдварын 174 тохиолдол илэрлээ.
ХӨСҮТ-ийн мэдээлснээр, Төв аймагт 86, Баянхонгорт нэг, Архангайд дөрөв, Өвөрхангайд 20, Орхонд 15, Сэлэнгэд 2, Дархан-Уул аймагт 15, Булганд 19, Завханд 2, Хэнтийд 4, Хөвсгөл аймагт 6 тохиолдол тус тус батлагджээ.
Ингэснээр орон нутагт бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол
724 болж байна.
Одоогоор 14 аймагт халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Тиймээс аймаг, орон нутгууд хорио цээрийн дэглэм чангатгах, хөл хорио тогтоох, орох гарах хөпөолгөөнийг хязгаарлах зэрэг арга хэмжээ авч байгааг ЭМЯ-ны Хэвлэлийн зөвлөх Б.Ууганбаяр мэдээлсэн юм.