НАТО цөмийн зэвсгийг найдвартай хадгална гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭБРЮССЕЛЬ. /Prensa Latina/. НАТО-гийн батлан хамгаалах арга хэмжээний хүрээнд бид цаашид ч цөмийн зэвсгийг найдвартай бөгөөд аюулгүйгээр хадгална” гэж өчигдөр Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нарын ээлжит уулзалтын дараа тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг мэдэгдлээ.
НАТО Оростой зөрчилдөхийг хүсэхгүй байгааг тэрбээр тодорхой мэдэгдсэн боловч тус эвсэл Европ дахь цөмийн зэвсгийн тоо болон баллистик пуужингийн тоог нэмэгдүүлэх эсэх тухайд тодорхой хариулт өгсөнгүй.
НАТО-гийн эвсэл Оростой хил залгаа Дорнод Европын орнуудад цэргийн хүчээ зузаатгасаар байгаа юм.
Балтын тэнгисийн орнууд болон Польшид НАТО дөрвөн батальон байрлуулах аж.
Олон үндэстний батальонуудад зориулсан бааз байгуулахыг Румын мөн санал болгосон гэдгийг Столтенберг хэлжээ.
Г.Доржханд