Тэргүүлэх гурван чиглэлд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-04-01 10:29:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Н.Уртнасан Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Христеатай цахимаар уулзан, салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллах, үр дүнтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцав.


Монгол Улсын Засгийн газар, Европын холбооны хамтын ажиллагааны хүрээнд 2021-2027 онд тэргүүлэх гурван чиглэлд ажиллах төлөвлөгөөтэйг Элчин сайд Траян Христеа онцолжээ. Үүний хоёр чиглэл нь БОАЖЯ-тай нягт холбоотой ажиллах шаардлагатай тул хамтын ажиллагаагаа төвлөрүүлэх саналтайгаа энэ үеэр хэлсэн юм.


Тухайлбал, Монгол орны унаган байгалийг хамгаалах, ногоон эдийн засгийг сэргээх, байгальд ээлтэй сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд уялдаа холбоотой, нягт ажиллах хүсэлтэй байгаагаа уламжиллаа.


БОАЖ-ын сайд Н.Уртнасан Европын холбоо болон түүний гишүүн орнуудын хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нь Монгол Улсын байгаль орчны салбарт бодит дэмжлэг болж ирснийг онцлоод, цаашид бүх шатанд дэмжихээ илэрхийлжээ.

 

Холбоотой мэдээ