“LG” компани дахин гар утас үйлдвэрлэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-05 11:07:44

СӨҮЛ. /Yonhap/. Олон жил алдагдалтай ажилласны эцэст гар утасны зах зээлийг орхиж буйгаа БНСУ-ын “LG Electronics” корпорац даваа гарагт мэдэгджээ.  


Энэ салбарт өрсөлдөөн улам чангарч, гар утасны бизнес нь ашиггүй байсантай холбоотойгоор компани дахин утас үйлдвэрлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна.  


Нэгэн цагт гар утасны үйлдвэрлэлийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт жагсаж явсан LG Electronics” компани гар утасны үйлдвэрлэлээ Вьетнамын “Vingroup” корпорац болон Германы “Volkswagen” автомашины компанид зарах боломжийг хэлэлцсэн ч тохиролцоонд хүрч чадаагүй байна.


“LG” гар утасны үйлдвэрлэл 2015 оноос алдагдал хүлээж эхэлжээ. Өнгөрсөн онд алдагдлын нийт хэмжээ 4.4 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Холбоотой мэдээ