Автобусны буудлыг шүршигч төхөөрөмжөөр цэвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-19 14:07:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас гаргасан хоёр бригад бохирдол ихтэй 72 автобусны буудлыг цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр өчигдөр угааж цэвэрлэв.


Түүнчлэн дүүргүүдийн тохижилт үйлчилгээний 21 байгууллагын ажилчид автобусны 139 буудал, гудамж, талбайн 49332,5 метр урт хайс хашлага, хөшөө, хүүхдийн тоглоомын талбай, авто замын гүүрэн 50 гарц, хогийн 772 сав, 564 сандал, замын 549 тэмдэг, тэмдэглэгээг угааж цэвэрлэн өнгө үзэмжийг нь сэргээжээ.


Иргэдээс НОК-т ирүүлсэн санал хүсэлтийн дагуу нийслэлийн ерөнхий боловсролын 275 сургууль, 684 цэцэрлэгийн гадна талбай, ногоон байгууламжид бага насны хүүхдийг агаарт гаргах, дархлааг нь дэмжих, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлээд байна.


Өнгөрсөн долоо хоногт Энхтайваны өргөн чөлөөнд  25 211, Чингисийн өргөн чөлөөнд 4 690, нийт 29 901 метр автозамын ан цав, заадсыг битумаар засварласныг Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдээлэв. 



Холбоотой мэдээ