Түймрийн эрсдэл их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-04-20 16:50:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарснаас хойш улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн 12 тохиолдол бүртгэгдээд байгаа.


ЦУОШГ-ын мэдээлснээр, Архангайн Эрдэнэмандал, Булганы Могод, Сэлэнгийн төвийн хэсэг, Сүхбаатарын Баруун-Урт түймрийн эрсдэл нэн их түвшинд, Увсын төв, Завханы баруун, Хөвсгөлийн өмнөд, Булган, Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн зүүн, Дорнодын баруун, Сүхбаатарын өмнөд хэсэг түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд байна.


Түймрийн аюул дунд түвшинд Увсын баруун, Завханы хойд, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн зарим хэсэг, Төвийн баруун хэсгийн нутаг дэвсгэр багтаж байгаа аж.


Жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 6 дугаар сарын 10 болон 9 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй, хуурайшилт ихтэй буюу “Түймрийн аюултай үе” гэдэг.


Иймд иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, айл өрх хашааны өнжмөл өвсийг шатаахгүй, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ