Улаанбаатарт 14-16 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-04-24 09:01:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 14-16 хэм дулаан байна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар ахиухан хэмжээний нойтон цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2021 оны 4 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд  хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ