Хөдөө орон нутгийн хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-05 22:56:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот, орон нутгийн замын хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос нээхийг Улсын онцгой комиссоос мэдээллээ.


Ингэхдээ коронавируст халдварын эсрэг вакцины давтан тунг хийлгээд 14-өөс доошгүй хоносны дараа иргэд орон нутаг руу чөлөөтэй зорчих боломжтой. Иргэд давтан тун хийлгэсэн QR кодтой бүртгэлээ E-Mongolia системээс авах юм. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас бүртгэлийн QR код бүхий аппликэйшнийг ирэх даваа гараг гэхэд идэвхжүүлэхээр ажиллаж байна.


“Цар тахлын халдварын тархалт хумигдаагүй, эрсдэл их байгаа тул хот, орон нутгийн хөдөлгөөнийг энэ сарын 8-22 хүртэл хязгаарлаж байна. Учир нь орон даяар иргэдээ эрчимтэй дархлаажуулж, эрсдэлийг нэмэхгүй байхад анхаарч байна. Одоогоор улсын хэмжээнд нийт иргэдийн 60 хувь нь эхний тундаа хамрагдсан” хэмээн Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.


 

Холбоотой мэдээ