Польшийн эрх баригчид гудамжинд амны хаалтгүй явахыг зөвшөөрнө

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-05-07 17:09:28

ВАРШАВ. /RT/. Польшийн эрх баригчид энэ сарын 15-наас гадуур явахдаа амны хаалт зүүх журмыг цуцлах шийдвэрийг баталжээ. Холбогдох захирамжийг пүрэв гаргийн орой Албан ёсны сонинд нийтэлсэн байна.


Уг баримт бичигт зааснаар 1.5 м-ийн зай барих боломжтой тохиолдолд гадуур явахдаа амны хаалт зүүхгүй байж болно. Харин битүү байгууламж, тээврийн хэрэгсэл, оршуулгын газар, машины зогсоол болон цэцэрлэгт гудамжинд амны хаалт зүүх шаардлагыг хэвээр үлдээжээ. Шинээр гэр бүл бологсдод хуримын ёслолын үеэр бүртгэлийн газарт амны хаалт хэрэглэхгүй байхыг зөвшөөрсөн байна. 


Польшид өнгөрсөн оны 10 дугаар сард халдварын хоёр дахь давлагаа эхлэх үед амны хаалт зүүх журам нэвтрүүлжээ. Тус улсын иргэд найман сарын туршид зөвхөн гэртээ, хувийн автомашиндаа, ойд, цэцэрлэгт хүрээлэнд амны хаалтгүй байх боломжтой байв. Энэ журмыг цуцлах шийдвэр Польшийн иргэдийн дунд хамгийн удаан хүлээгдэж буй шийдвэрүүдийн нэг юм.


Тус улсад халдварыг гурав дахь давлагаа хоёрдугаар сард дэгдсэн ч оргил үе нь өнгөрчээ. Сүүлийн өдрүүдэд өдөрт 2-6 мянган шинэ тохиолдол илэрч байгаа бөгөөд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 2 818 378 хүн халдвар авснаас 68 993 нь нас барж, 2 546 751 нь эдгэрсэн байна. 


Польшид коронавирусний вакцинжуулалт өнгөрсөн оны 12 дугаар сард эхэлсэн байна. Одоогийн байдлаар 9.4 сая хүн вакцины эхний тунг, 3.3 сая хүн хоёр тунг бүрэн хийлгэжээ.


Холбоотой мэдээ