Чехийн “Гранд при” тэмцээнд боксчид багаараа тэргүүлэв

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-05-09 08:22:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех улсын Усти-над-Лабем хотноо эрэгтэй, эмэгтэй боксчдын уламжлалт "Гран при" олон улсын 51 дэх удаагийн тэмцээнээс Монголын шигшээ баг 2 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүн байр эзэллээ.


Энэхүү Grand prix олон улсын тэмцээнд үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ О.Есүгэн эмэгтэйчүүдийн 57 кг-д түрүүлж алтан медаль, цом хүртлээ. Мөн ҮШБ, Аврагч спорт хорооны тамирчин, ОУХМ Л.Алтанцэцэг  51 кг-д мөнгөн медалийн эзэн болов.



Аваргын төлөөх тулаанд Монголын 6 тамирчин шалгарсан бөгөөд эрэгтэйчүүдээс ҮШБ, Ажнай корпорацийн тамирчин ОУХМ Э.Цэндбаатар 63 кг-д алт, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Х.Энхмандах 52 кг-д,  ҮШБ, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Х.Энх-Амар 57 кг-д, ҮШБ, Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ О.Бямба-Эрдэнэ 75 кг-д тус тус мөнгөн медаль хүртлээ.



Харин тус тэмцээний хүрэл медалийг ҮШБ, Алдар спорт хороо, Капитрон банкны тамирчин ОУХМ Б.Чинзориг 63 кг-д, ҮШБ, Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ Б.Мишээлт 69 кг-д тус тус хүртжээ.

Холбоотой мэдээ