Уур амьсгалын өөрчлөлтийн сэдвээр 1 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dusem11@yahoo.com
2021-05-11 13:12:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Уур амьсгал өөрчлөгдөж байна, харин бид?” сэдэвт “Уур амьсгалын 7 хоног” цахим аяныг 2021 оны 5 дугаар сарын 17-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.


Монгол Улсын Засгийн газар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үүргээ бүрэн ухамсарлаж, хэрэгжилтийг хангахад тууштай хүчин чармайлт гаргахаар зорин ажиллаж байгаа.


Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэй тус аяны хугацаанд “Шийдэл олъё” уралдааныг 16-25 насны залуусын дунд зарлаж байна.





Холбоотой мэдээ