Татарстанд гашуудлын өдөр зарлажээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2021-05-12 09:04:25

КАЗАНЬ. /RIA Novosti/. ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын нийслэл Казань хотын сургуульд гал нээсний улмаас есөн хүн, түүний дотор долоон хүүхэд амиа алдсан эмгэнэлт явдалтай холбогдуулан тавдугаар сарын 12-ны лхагва гаргийг гашуудлын өдөр болгон зарлажээ.


“Ерөнхийлөгчийн зарлигаар тавдугаар сарын 12-ныг гашуудлын өдөр болгон зарлалаа” гэж тус улсын төрийн тэргүүний хэвлэлийн албаны дарга Лилия Гамилова мэдэгдсэн байна.


Казань хотын сургуулиуд энэ өдөр ажиллахгүй. Эмгэнэлт явдал болон гашуудал зарласантай холбогдуулан соёл, урлагийн арга хэмжээг цуцалжээ.


Мягмар гарагт Казань хотын 175 дугаар дунд сургуульд 19 настай залуу гал нээсний улмаас долоон хүүхэд, хоёр багш амиа алдаж, 21 хүн шархадсан байна. Халдлага үйлдсэн этгээдийг баривчилж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. Тус улсын Ерөнхийлөгч Рустам Миннихановын мэдээлснээр, уг залуу өөр дээр нь албан ёсоор бүртгэлтэй зэвсгээр гал нээсэн байна


Холбоотой мэдээ