Шинэ гэр, байр авахад сайн хэмээжээ

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-05-23 08:18:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны тавдугаар сарын 23. Ням гараг. Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын 12. Адъяа гараг. Тэргүүн дагуул одтой, есөн улаан мэнгэтэй, цагаан хонь өдөр.


Барилдлага: Хүчин төгс

 

Шүтэн барилдлага: Нэр өнгө

 

Суудал: Хий

 

Өдрийн наран 5 цаг 05 минутад мандан, 20 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн.

 

Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.


Холбоотой мэдээ