Буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-05-28 18:11:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Япон Улсын хооронд “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн ноот бичиг болон буцалтгүй тусламжийн хэлэлцээр байгуулав.


Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар энэ онд хэрэгжих 248 сая иений санхүүжилт бүхий “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн солилцох ноот бичиг болон буцалтгүй тусламжийн хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан, Япон Улсын Засгийн газрыг төлөөлж Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Х.Кобаяши болон ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Э.Тамүра нар гарын үсэг зурлаа.


Хэлэлцээрийн хүрээнд 16 хүнийг сонгон шалгаруулж, Япон улсын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт хамруулах юм


Монгол Улс энэ хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж, одоогоор 368 оюутан Японы их дээд сургуульд суралцан, санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уур уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, боловсрол, ур чадвараа дээшлүүлэн, эх орондоо буцан ирж төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад үр бүтээлтэй ажиллаж байна.


Япон нь манай улсыг зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш нийгэм эдийн засгийн бүхий л салбарт тулгараад буй хүндрэл, бэрхшээлийн даван туулахад хамтран ажиллаж дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн найдвартай түнш билээ.

Түүнчлэн,  хүний нөөцийг хөгжүүлэх, чадварлаг боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн хоёр орны найрамдалт харилцаа, хамтын ажиллагаанд  үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Холбоотой мэдээ