Хятадын гурван хүүхдийн бодлого нь хүн амзүйн олон асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-06-02 17:33:29

Бээжин /МОНЦАМЭ/. “БНХАУ-д саяхнаас хэрэгжүүлж эхлээд буй нэг өрх гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрөх бодлого нь урт хугацаандаа тус улсын хүн амын насны бүтцийг сайжруулж, хүн амын дундаж насыг залуужуулж, нийгмийн эрч хүчийг нэмэгдүүлэхэд тусална” хэмээн тус улсын Үндэсний Эрүүл мэндийн хорооноос онцоллоо.


Үндэсний Эрүүл мэндийн хорооны холбогдох албан тушаалтан хэлэхдээ, “Хятад улс яг одоо хүн ам ихтэй их гүрнээс хүний нөөц баялагтай их гүрэн рүү шилжих асар том стратегийн боломжит цаг үе тохиож байна. Нэг өрх гурван хүүхэд төрүүлэх бодлого хэрэгжиж эхэлснээр хүн амын эдийн засгийн хөгжилд үзүүлэх хувь нэмэр нэмэгдэж, төрөлтийн түвшин жил ирэх тусам буурч буй эрсдэлийг бууруулна. Ингэснээр хүн амын асуудлыг ерөнхий байдлаар шийдвэрлэж, орчин цагийн хүчирхэг социалист орныг цогцлоох хүн амын таатай орчныг бий болгож чадна” гэжээ.


Түүнээс гадна жирэмсний амралт, даатгалын тогтолцоог сайжруулж, татварын болон орон сууцны, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх хууль ёсны эрх ашгийг хамгаалах зэрэг бодлогын дэмжлэг үзүүлэх ажлыг сайжруулах ёстой гэв.  

Холбоотой мэдээ