Тайваньд коронавируст халдварын 275 тохиолдол бүртгэгдэж, 25 хүн нас барав

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-06-09 15:22:18

Бээжин /МОНЦАМЭ/. Тайваньд өчигдөр коронавируст халдварын 275 тохиолдол бүртгэгдэж, уг халдварын улмаас 25 хүн нас барсан тухай Тайваний Цар тахалтай тэмцэх төв штабаас мэдээлэв.

    Шинээр нэмэгдсэн тохиолдлуудын 1 нь зөөвөрлөгдсөн бол бусад нь дотооддоо халдварлажээ. Тус штабын Чөн Шижуний мэдэгдэж буйгаар, Тайваньд цар тахлын тархалтын нөхцөл байдал харьцангуй тогтворжсон ба удахгүй болох Луут завины баярын үеэр иргэд шилжилт хөдөлгөөнөө багасгахыг зөвлөжээ.

    Тиймээс иргэд тус баярын үеэр зорчихоор худалдан авсан хурдны галт тэрэгний билетээ буцаасаар, 42 мянган билет борлуулагдсанаас 27 мянга болж цөөрчээ.

Холбоотой мэдээ