Пакистаны алдартай дуучныг буудан хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-06-23 12:22:03

КАРАЧИ. /Anadolu/. Пакистаны өмнөд нутгийн Карачи хотод тус улсын хамгийн алдартай дуучдын нэг болох Амжад Сабриг буудан хөнөөжээ.

Карачи хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй Лиакатабад дүүрэгт хоёр зэвсэгт этгээд дуучны машин руу гал нээсэн гэж цагдаа нар мэдэгдлээ.

Сабри эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ.

Пакистаны “Талибан” хөдөлгөөн уг халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн байна.

Сабри бол лалын шашны аядуу үзэл болох суфизмтэй холбоотой каввали хэмээх хөгжмийн урсгалын хамгийн алдартай төлөөлөгчдийн  нэг байсан юм. Тэрбээр шашны дууг орчин үеийн хэв маягт оруулан дуулдаг байжээ. Ингэж дуулахыг Пакистанд олон сая хүн дэмждэг бол хэт давруу үзэлтнүүд таашаадаггүй ажээ.

“Талибан” хөдөлгөөнийхөн суфизмыг “буруу номын үзэл” гэж үздэг байна.

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ