Сэлэнгэ, Эгийн голын усны түвшин олон жилийн дунджаас нэмүү байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-16 13:20:26

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн томоохон гол мөрөн, нуурын усны түвшин олон жилийн дунджаас нэмүү байгаа ч үерийн аюултай түвшинд хүрээгүй байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга С.Жаргалсайхан ярилаа.

Сэлэнгэ мөрний усны түвшин олон жилийн дунджаас Хялганат тосгоны орчимд 32, Хутаг-Өндөр сумын төвийн ойролцоо найман см-ээр ахиу байна. Харин Эгийн гол Хутаг-Өндөр сумын Хантай багийн орчимд 38 см-ээр олон жилийн дунджаас нэмүү байгаа аж. Харгал нуурын усны түвшин бараг хэвэндээ буюу 1-2 см ахисан байна. Харин зарим голын усны түвшин бага байна. Тухайлбал Орхон гол Орхон сумын төв, Ачуут гол Булган сумын төв орчимд олон жилийн дунджаас 7-24 см-ээр бага байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас мэдээллээ.

Холбоотой мэдээ