Монгол, Казахстаны шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-07-01 11:59:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Казахстан улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Ж.Адилбаевыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.  


Уулзалтын үеэр хоёр улсын шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэн хөгжүүлэх асуудлаар санал  солилцов. Талууд хоёр орны ШУА-иуд физик, математик, хими болоод технологийн чиглэлийн хүрээлэнгүүд  хамтран ажиллах боломж өргөн байна гэдэгт  санал нэгдлээ.  

Тиймээс 2021 ондоо багтаж Казахстан улсын Үндэсний шинжлэх ухааны академи, Монгол Улсын ШУА хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар урьдчилсан байдлаар тохиролцов.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд казах, монгол, ойрад, урианхай түмний генетикийн судалгааг хамтарч хийх гэх мэтчилэн судалгааны өргөн боломж байгаа тухай  ярилцлаа.

Мөн ирэх 10 дугаар сард Казахстан улсын Үндэсний ШУА байгуулагдсаны 70 жилийг ойг тэмдэглэхээр төлөвлөж байгааг Элчин сайд дуулгалаа. Тэрэээр  тус ойд Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг урьж Казахстаны ШУА-ийн ерөнхийлөгчийн урилгыг гардуулж өгсөн юм.  


Холбоотой мэдээ