Улаанбаатарт 21-23 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
dusem11@yahoo.com
2021-07-14 06:26:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2021 оны 7 дугаар сарын 14-ний 20 цаг хүртэлх цаг агаарын мэдээ

 

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

 

Салхи: Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

 

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 17-22 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар өдөртөө 24-29 хэм дулаан байна.

 

Багануур орчмоор: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.

 

Тэрэлж орчмоор: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.

 

2021 оны 7 дугаар сарын 15-19 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

 

Сарын 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 17,18-нд Алтайн салбар уулсаар секундэд түр зуур 18-20 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтий уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 16-нутгийн өмнөд хэсгээр, 17-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хагаст хална.

Холбоотой мэдээ