Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-07-29 15:15:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зүүн дөрвөн замаас Багшийн дээд хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 29-нөөс ирэх сарын 8-н хүртэл хязгаарлахаар болжээ.


Тодруулбал, 2Б, 2В магистраль дулааны шугамын засвар шинэчлэл хийх юм.


Мөн Маршалын гүүрийн 77 у/м хэв гажилтын заадас засварын ажил энэ сарын 29-ны 23:00 цагаас ирэх сарын 2-ны 06:00 цаг хүртэл хийгдэх болсонтой холбогдуулан гүүрийн хөдөлгөөн зохион байгуулалтад  өөрчлөлт орно.




Баянгол дүүргийн 12-р хороо Хасбаатарын гудамж, Өргөө кино теартрын хойд уулзвараас Энхбаярын авто замын уулзвар хүртэлх цэвэр усны шугамын ажлыг энэ сарын 27-оос 22:00 цагаас ирэх сарын 2-нд 06:00 хоорондох хугацаанд хийгдэнэ.




Баянзүрх дүүргийн 3-р хороо Бөхийн өргөөний хойд талаас Английн ЭСЯ хүрэл 2”B” магистралийн ДХ-242 цэгээс ДХ-249-р цэгийн хоорондод 2ф350мм, 2ф300мм голчтой шугамыг хэсэгчлэн шинэчлэн солих ажлыг энэ сарын 29-ний 22:00 цагаас ирэх сарын 06-ны 06:00 хоорондох хугацаанд багтаан үргэлжлэхээр байна.




Энэ хугацаанд тухайн хэсгийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаанд хаах юм байна. Иймд иргэдийг энэ хэсэгт зорчихдоо бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг ТЦА-аас анхааруулж байна.

Холбоотой мэдээ