АНУ-ын баг хамгийн олон буюу 91 медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-06 07:44:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 15 дахь өдрийн Улаанбаатарын 10 цагийн байдлаар 84 орны баг тамирчид медаль хүртээд байгаагаас Монголын Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл, нийт 3 медальтай Сан Марино улстай хамт медалийн тоогоор 69 дүгээр байрт явж байна.


Манай улстай адил 1 мөнгө, 2 хүрэлтэй олимпын наадмыг үргэлжлүүлж байсан Протугал улс 1 алтан медаль хүртсэнээр 47 дугаар байрт дэвшжээ.


Токиогийн олимпын медалийн тоогоор БНХАУ-ын баг 34 алт, 24 мөнгө, 16 хүрэл /нийт 74/-тэй медалийн чанараар олимпод оролцогч 206 орныг тэргүүлж явна.


АНУ-ын баг 29 алт, 35 мөнгө, 27 хүрэл /нийт 91/-тэй, медалийн тоогоор тэргүүлж, чанараар 2-т эрэмблэгджээ.


Харин эзэн орон Япон улсын баг 22 алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 46 медальтай, медалийн чанараар 5 дугаарт эрэмбэлэгдэж байна.


Австралийн шигшээ баг 17 алт, 5 мөнгө, 19 хүрэл, нийт 41 медальтай, чанараар 4 дүгээрт, харин медалийн тоогоор 6 дугаарт жагсчээ.


Оросын үндэсний олимпын хороо /ОХУ/-ны баг 16 алт, 22 мөнгө, 20 хүрэл, нийт 58 медальтай, медалийн тоогоор 3 дугаарт, медалийн чанараар 5 дугаарт жагсаад байна.


Харин Их Британи 16 алт, 18 мөнгө, 17 хүрэлтэй нийт 43 медальтай, чанараар 6 дугаарт, медалийн тоогоор 4 дүгээрт бичигдэж байна.

Холбоотой мэдээ