Ц.Намуунцэцэг олимпын хүрэл медалийн төлөө барилдахаар болов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-08-07 12:24:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр /2021.08.07/ “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний  эмэгтэйчүүдийн 50 кг жинд Ц.Намуунцэцэгтэй дагах барилдаанд гарч барилдах байсан Эквадорын бөх Л.Иепс гэмтсэн байна.

Улмаар манай тамирчинд ялалтыг өгснөөр Ц.Намуунцэцэг шууд хүрэл медалийн төлөө Азербайжаны бөх М.Стадниктай барилдах эрхтэй болжээ.

 

Өчигдөр (2021.08.06) олимпын дэвжээнд зодоглосон манай хоёр бөх болох Ц.Намуунцэцэг (50 кг), Т.Тулга (65 кг) нар хоёул эхний даваандаа дэлхийн аварга япон бөхчүүдэд дийлдсэн ч ялагч бөхчүүд шигшээд шалгарснаар манай тамирчдад дагаж барилдах боломж гарсан юм.

 

Т.Тулга өнөөдөр Мусукаевтай эхэлж барилдах бөгөөд ялж чадвал хүрэл медалийн төлөө Оросын бөх, дэлхийн аварга Рашидовтой халз тулахаар байгаа.

Холбоотой мэдээ