Монголын чөлөөт бөхийн шигшээ багаас 5 бөх медалийн төлөө хүчээ сорилоо

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-08-08 07:44:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио -2020” Зуны олимпйн XXXII наадмын 17 дахь өдрийн байдлаар Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багаас Токиогийн олимпын дэвжээнээс эмэгтэй баг тамирчид 1 хүрэл медалтай 47 оноогоор 4 дүгээр байр эзэллээ.  

 

Москва хотноо 1980 онд болсон олимпын наадмаас хойших 41 жилд болсон 8 олимпод Монголын чөлөөт бөхийн баг тамирчид ердөө 4 удаа л медалийн төлөө барилдсан байдаг.


Тодруулбал, “Сөүл-1988” олимпын дэвжээнд Ло.Энхбаяр, “Барселон-1992” олимпын дэвжээнд П.Сүхбат, “Лондон-2012” олимпын дэвжээнээс С.Батцэцэг хүрэл медаль хүртсэн, “Рио-2016” олимпын дэвжээнд Г.Мандахнаран медалийн төлөө өрсөлдсөн байдаг.



Харин энэ удаа Токиогийн олимпын дэвжээнд Монголын чөлөөт бөхийн шигшээ багаас 5 хүн медалийн төлөө барилдаж, эмэгтэйчүүдийн 53 кг жингийн олимпын хүрэл медалийг ОУХМ Б.Болортуяа эх орондоо авчирлаа. 



Холбоотой мэдээ