Хуулийн зөвлөгөө өгөх өдөрлөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-17 15:40:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдэд 09:00-17:00 цагийн хооронд утсаар хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө. 


НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг.


Энэ сарын өдөрлөг маргааш 09:00-17:00 цагийн хооронд үргэлжилнэ. Иймд иргэн та 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.

Холбоотой мэдээ