Зорилтот бүлгийн 3000 хүүхдэд томуугийн вакцин хийнэ

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-08-23 19:01:27

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн хэмжээнд 12 хүртэлх насны 3000 хүүхдийг томуугийн эсрэг вакцинжуулалтад хамруулахаар болжээ. Учир нь хичээл сургууль эхэлмэгц вакцингүй бүлгийн хүүхдүүдийн бөөгнөрөл үүсэж, томуутай хавсарсан коронавируст халдварын хүндрэл гарахаас болгоомжилж байгаагаа эмч нар хэлж байна. Тиймээс аймгийн ИТХ-аар төсөвт тодотгол оруулж, томуугийн үнэ төлбөргүй вакцинжуулалтад шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэжээ.  

Түүнчлэн хичээл эхлэх гэж байгаатай холбоотойгоор ковидын тусгаарлалтын байраар ашиглаж байсан дотуур байруудыг суллаж хүлээлгэж өгнө гэв. Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа тул нэмж ор дэлгэх бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. 

Холбоотой мэдээ