Ирэх амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоос хамааран зорчино
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тул ирэх амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулна.
Тухайлбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 8.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.
Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын
ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчлэх аж.