УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг маргааш олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-06-30 12:23:15

СЕХ-ноос УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийг өчигдөр 07-22 цагийн хооронд орон даяар амжилттай зохион байгууллаа.

СЕХ өнөөдөр сонгуулийн дүнг хэлэлцсэн хуралдаан хийв. Хуралдаанаар сонгуулийн дүнг танилцуулсан бөгөөд гишүүнээр сонгогдсонд тооцсон нэр дэвшигчдэд маргааш УИХ-ын гишүүний түр үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ.

Мөн гишүүнээр сонгогдсон сонгогчдын нэрсийн жагсаалтыг Ерөнхийлөгчид айлтгахаар тогтов.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ