Өлгий, Буянт, Толбо, Улаанхус сумын нутгаар 29 мм хур тунадас буув

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-27 11:49:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нийт нутгаар энэ сарын 26-ны өдрөөс үргэлжлэн бороо орж байна.

Тодруулж хэлбэл, өчигдөр өдөр Сагсай сумын Даян багаас бусад бүх нутгаар, шөнө Булган сумаас бусад бүх нутгаар бороотой байв.

Өлгий, Буянт, Толбо, Улаанхус сумын сумын нутгаар хамгийн их буюу 29 мм, Цэнгэл сумд 24 мм, бусад сумуудын нутгаар 1-8 мм хур тунадас буужээ оржээ. Үүнээс Толбо сумын зарим нутаг, мөн Цэнгэл суманд цас оржээ.

Энэ удаад орсон хур тунадасны хэмжээ энэ зуны хувьд хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд өнөөдөр ч үргэлжлэн орох төлөвтэй аж.

Түүнчлэн Цэнгэл, Толбо, Өлгий сумын зарим айл өрхүүдийн хашаа, байшин усанд автсан мэдээлэл байна.

Иймд иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ