П.Энхманлай Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-01 10:37:53

Токио /МОНЦАМЭ/. Японы нийслэл дэх Олимпын цэнгэлдэх хүрээлэнд "Токио-2020" зуны паралимпын XVI наадмын хөнгөн атлетикийн тэмцээний тэргэнцэртэй уралдах 100 метр /T53/-т өрсөлдсөн Монголын тамирчин П.Энхманлай 15.97 секунд хурдлан улсынхаа дээд амжилтыг шинэчилж, тэмцээнээ дуусгав. 


Энэ зайд Тайландын тамирчин 14.30 секунд хурдалж тэргүүлэв. П.Энхманлайтай уралдсан 8 тамирчнаас 7 нь барианд орсноос 2 нь цааш уралдахаар боллоо.




Холбоотой мэдээ