“Токио-2020” паралимпын наадамд БНХАУ 147 медальтай тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-02 08:06:39

Токио /МОНЦАМЭ/. "Токио-2020" паралимпын XVI наадамд оролцож байгаа 160 улсын баг тамирчдаас 14 дэх өдрийн байдлаар 82 улс паралимпын медаль хүртээд байна.


Энэ удаагийн паралимпын наадмаас БНХАУ-ын баг 68 алт, 43 мөнгө, 36 хүрэл, нийтдээ 147 медальтай тэргүүлж байна. Оросын паралимпын хороо /RPC/ буюу ОХУ-ын баг 32 алт, 20 мөнгө, 37 хүрэл, нийт 89 медальтай 2 дугаарт байгаа бол Их Британи улсын баг 30 алт, 24 мөнгө, 32 хүрэл, нийт 86 медаль хүртсэн амжилтаар гуравт бичигдэж байна.



Харин АНУ-ын баг  25 алт, 27 мөнгө, 20 хүрэл, нийт 72 медальтай яваа бол Нидерланд улсын баг 19 алт, 10 мөнгө, 10 хүрэл, нийт 39 медальтай, медалийн тоогоор 10 дугаарт, харин чанараар 5 дугаар байрт оржээ. Украин улсын баг 17 алт, 35 мөнгө, 23 хүрэл, нийт 75 медалтай 6 дугаарт бичигдэж байна.


Монгол Улсын баг тамирчид өчигдөр пауэрлифтингийн спортоор Э.Содномпилжээ /107 кг/ алтан медаль хүртсэн амжилтаар 53 дугаар байрт бичигдээд байгаа юм.

Холбоотой мэдээ