Халдварын улмаас 17 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-09-02 17:37:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд коронавирусний халдварын тоо Өвөрхангай аймагт эрчимтэй нэмэгдэж байна.

8 дугаар сарын 31-ний өдөр халдварын 200 тохиолдол бүртгэгдсэн бол 9 дүгээр сарын 1-ний өдөр 211 тохилдол батлагдаж, нийт халдвар авсан хүний тоо 4991 боллоо. Эдгээрээс 4113 тохиолдол бүрэн эдгэрсэн бол одоогоор 559 хүн эмнэлэгт, 390 хүн гэрээр халдварын эсрэг эмчилгээнд хамрагдаж байна.

Эмчлүүлэгчдийн дунд 121 хүүхэд, жирэмсэн 12 эх байгаа аж. Халдварын улмаас 17 хүн нас баржээ. Нас барсан иргэдийн 86 хувь нь вакцинжуулалтанд хамрагдаагүй бол 14 хувь нь архаг, суурь өвчтэй байсныг эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Долоо хоног тутамд нийт халдварын сорьцын 20 хувийг ХӨСҮТ рүү явуулан шинжлүүлж байгаа ба аймагт дельта вирусний халдвар илэрсэн тул хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, хариуцлагатай байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж байна. 

Холбоотой мэдээ