Томуугийн 360 600 тун вакцин хүлээн авлаа

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-09-09 12:46:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангаар дамжуулан томуугийн 360 600 тун вакциныг хүлээн авлаа.


Монгол Улс  жилд дунджаар 100 мянга гаруй тун томуугийн вакциныг захиалан авдаг бөгөөд КОВИД-ын нөхцөл байдлаас шалтгаалан ийнхүү 2 дахин их вакцин худалдан авч байгаа нь цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд хийж буй чухал хөрөнгө оруулалт болж буйг ГХЯ-наас мэдээлэв.


Нийт 300 мянган тун вакцины санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газраас, үлдсэн 60 600 тунг дэлхийн PIVI хөтөлбөрийн (Томуугийн вакцины төлөөх хамтын ажиллагааны хөтөлбөр) санхүүжилтээр оруулж ирж байна. НҮБ-ын Хүүхдийн Сангаас томуугийн вакциныг цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтан, зорилтот бүлгийн хүн амд нэн түрүүн хийхийг  зөвлөж байгаа юм.

Холбоотой мэдээ